Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ.

Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.
Анх “Зүүд шиг хайр” кинонд тоглож, үзэгчдэд хөөрхөн алаг нүдээрээ танигдсан жүжигчин бүсгүй өдгөө жүжигчин Тэмүүжингийн өрхийг татан цайг чанаж, гурван хүүхдийн эх болсон. Энэ жил 42 нас хүрч буй тэрбээр яг л 18-т шиг гоо үзэсгэлэнтэй харагддаг хэвээрээ гэдгийг манай сайтын гэрэл зургийн дуран бататган буулгажээ.
Нээрээ л нартай өдөр солонго таттал инээмсэглэдэг энэ бүсгүйд алаг нүд, “Нарансолонго” нэр нь тун чиг зохидог билээ.