Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас Үндэсний их баяр наадмыг цахимаар хийж байсан.

Шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисс наадмаас хоёр сар орчмын өмнө Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулж, томилдог уламжлалтай. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 10-ны өдөр наадмын ерөнхий найруулагчийг сонгож, олон нийтэд мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнөөдрийн байдлаар баяр наадмын ерөнхий найруулагч тодорхой болоогүй байна.

Харин “Фантастик” продакшны найруулагч Б.Тамирыг сонгохоор яригдаж байгаа гэх мэдээлэл байна.