2020 оны сонгуулиар “өрсөлдөгчгүй” сонгуульд ялалт байгуулсан цөөн тооны гишүүдийн нэг яахын аргагүй мөн. Монголын эрүүл мэндийн салбарт тулгараад буй хавдрын асуудлыг олон нийтэд дэлгэж, бодит мэдээллийг өгдөг байсан учраас иргэд түүнд “вазари” үнэлгээ өгсөн гэхэд болно.

Тэгвэл өдгөө УИХ-ын сэнтийт суусан тэрбээр ярьдаг асуудлынхаа талаар гарц, шийдлийг шинээр бий болгон ажил хэрэг болгохгүй яваа харагдана лээ.
Сонирхуулахад, эрхэм гишүүний хувьд өөрийн эрүүл мэнд гоо сайхан бие бялдараа авч үлдэхийн тулд ширээний теннисээр эрчимтэй хичээллэдэг бөгөөд мастер цолтой гэсэн шүү.