Инстаграмын 44 мянган дагагчтай Т.Уранзүүг ихэвчлэн эрчүүд крашладаг. Өдгөө 22 настай түүний гэрэл зургийг сонирхуулж байна. Түүний хувьд унаган хотын хүүхэд бөгөөд ээж аавтайгаа амьдардаг айлын ганц охин. Одоо “Сити” их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр төгссөн тэрбээр багадаа эршүүд охин байсан гэдэг.
Аав ээжтэйгээ найзууд шиг харилцаатай түүний биеийн харьцаа 110x70x120. Өндөр 173 см. Биеийн жин 60 кг. Ийм биетэй байгаагийн нууц нь орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэнэ лээ. Тэрбээр ихэвчлэн овьёос иддэг аж.
Хагас нүцгэн зургуудаараа алдаршсан түүний өсвөр нас Турк, Герман улсад өнгөрчээ. Энэ тухайгаа тэрбээр “Өсвөр насандаа хүн чинь төлөвшөөд өөрийгөө олдог шүү дээ. Тухайн үед Европын оронд амьдардаг байсан болоод ч тэр үү илүү задгай сэтгэдэг, нээлттэй болчихсон. Бусдаас арай өөрөөр сэтгэдэг, өөрийнхөөрөө байхгүй юу. Гэтэл Монголд ирсэн тэр хандлагыг маань хүмүүс “пүүх, паах энэ одоо юу вэ” гээд л… Хүмүүс тэр бүр ойлгодоггүй юм билээ. Тэр нь жаахан хэцүүхэн санагддаг шүү” хэмээн ярьж байсан удаатай.