Баяр наадас, амралт зугаалгын сар буюу долдугаар сарын ордуудын зурхайг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Шинэ сар уншигч та бүхэнд аз жаргал, эрүүл, хайр бүхнийг мэдрүүлэг ээ.

Хонь

Энэ сарын эхээр олон нийтэд өөрийгөө таниулах боломж гарна. Энэ нь амжилтад хүрэх давуу тал болно. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах болон яарсан шийдвэр гаргахад тааламжгүй. Шударга бус үйлдэл, эмх замбараагүй байдал гарч болзошгүй. Өөрийн зөв үйлдлээр хүмүүсийг өөртөө тат. Ойр дотны найзын зөвлөгөө чухал. Сарын дунд үед хэд хэдэн чухал асуудалтай нүүр тулгарах бөгөөд аливаад өөрийн бодолтой, итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хүндлэх сэтгэл болон итгэлээ буцааж авах үе. Гэрээ хэлэлцээр, хуулийн бичиг баримт цэгцлэх ажлын бүтээмж сайн байна. Чухал хамтрагч эсвэл хайртай хүнтэйгээ зөрчил үүсгэж магадгүй. Ихэнх хүмүүс амралтын төлөвлөгөөндөө анхаарлаа хандуулна. Гол амралтынхаа үеэр гэр бүлийнхэндээ анхаарал тавьж байгаагаа харуул. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Сарын сүүл рүү мэдээлэл солилцохдоо болгоомжтой байхгүй бол буруу ойлголцол гарч болзошгүй. Сайн ажилласан хүмүүс үр дүнгийн шагнал урамшуулал авах эсвэл цалингаа нэмүүлэх бололтой. Харилцан ойлголцох чадвар дээшилж, худалдаа наймаа хийхэд орлого нэмэгдэх болно. Гэдээ санхүүгийн хүндрэл гарч болзошгүй тул ямар нэг асуудлыг бүрэн шийдэх хүртэл их мөнгө зарцуулахаа түр зогсоо. Чөлөөт цаг гарвал зөвхөн сайн амрахад төвлөр. Хайр дурлалын бүтэлгүй санаа, хий хоосон бодол төрж магадгүй. Романтик харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм.

Үхэр

Энэ сарын эхээр таны уран сэтгэмж их хүчтэй байх ба авьяас чадвараа хөгжүүлж, амьдралаа илүү сонирхолтой болгохыг зорь. Олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомжтой бай. Эрүүл мэндийн асуудалд анхаарал болгоомжтой ханд. Биеийн хүчний ядаргаатай ажлыг багасга. Хэрвээ хайрын харилцаанд халамж дутагдаж байвал одоо л анхаарах цаг. Зөн совин таныг зөв чиглүүлж өгнө. Сарын дунд үед од эрхсээс илгээж буй өөрчлөлтөд бэлэн бай. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуул. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийл. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарах бөгөөд тэднээс тусламж гуйхаас ичих хэрэггүй. Хэт хөөрөгдсөн мэдээллээс болгоомжтой бай. Өөрийн хийж чадахаас илүү ихийг амлахгүй байхыг хичээ. Олон хүнтэй харилцах нь танд бага зэрэг стресс нэмнэ. Ямар нэг арилжаа наймаа шударга явагдаж байгаа эсэхийг анхаарахгүй бол асуудал гарч ирэх болно. Аялал жуулчлал сонирхдог хүмүүс төлөвлөгөөгөө өөрчилж магадгүй. Таны нөхцөл байдал ямар ч байсан газар үзэж нүд тайлах бололтой. Өөрөө өөртөө цаг зав гаргаж чадвал амьдралын амтыг мэдрэх болно. Сарын сүүл рүү ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалтад оролцох бололтой. Магадгүй зарим хүмүүс шинэ ажлын байртай болох байх. Сонголт хийхдээ буурь суурьтай хандах нь зүйтэй. Мөнгөө ухаалаг зарцуул. Зарим хүмүүсийн хувийн харилцаанд сэтгэл зовоосон зүйл тулгарна. Хэвийн харилцаа тогтоохын тулд харилцан буулт хийх нь ажил ихтэй үед сэтгэл санааг тайван болгож өгнө. Зарим хүмүүс сонирхолтой аялалд гарна. Аяллын хөтөлбөр хэт их зардалтай гарч мэднэ. Хэрвээ аяллын хөлсөө хэмнэж чадах боломж байвал нэрэлхэлгүй ашигла.

Ихэр

Энэ сарын эхээр бизнес эрхлэгч нар шинэ бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр гаргахад таатай. Олон нийттэй харилцдаг эсвэл худалдааны тээвэртэй холбоотой ажил хийдэг хүмүүс байдал сайжирна гэдэгт найдаж болно. Харилцаа холбоонд идэвхттэй байж, хүмүүстэй аль болох нээлттэй ярилц. Хэн нэгэн тусламж хүсвэл дуртайяа зөвшөөр. Сарын дунд үед шинэ танилуудтай болбол шинэ сэтгэгдэл, урам зориг авна. Та хэн нэгэн онцгой хүнтэй хамт цагийг өнгөрөөнө. Энэ үед тулгарч буй асуудлын талаар ярилцаж, төлөвлөгөөгөө танилцуулахад тохиромжтой байх болно. Амралт зугаалгын цаг учир адал явдал эрэлхийлэх аялал хүсэх болно. Гоо сайхандаа анхаарч арчилгаа, эмчилгээ хийлгэх нь бие махбод болон сэтгэл санаагаа цэвэрлэх, тайвшруулах сайхан арга зам байх болно. Эрүүл агаар сайхан байгальд сайн амарч, эрч хүчээ сэлбэ. Зугаа цэнгэл болон илэн далангүй байдал хайрыг инээд хөөр аз жаргалтай холбоно. Гэр бүлийн асуудлаа шийдэхэд сайн үр дүн гарна. Сарын сүүл рүү цалин хангамж нэмэгдэж мөнгө зарцуулах боломжтой болсон ч урьдынх шигээ битгий үр. Хэмнэлттэй, хэт зарцуулалтаас зайлсхийсэн горим танд хэрэгтэй байна. Нөхцөл байдалд зөв дүн шинжилгээ хийж, хувийн зохион байгуулалттай байснаар та амьдралдаа өөрчлөлт хийж чадна. Буруу зуршлаа засах эр зориг гарга. Амьдралын буруу хэмнэлээ өөрчилбөл хайр дурлалын асуудал ч мөн адил шийдэгдэнэ. Таны хайр дурлалын харилцаа илүү эрчимжиж, идэвхэжсэнээр амьдралаа сайхнаар төсөөлөх болно.

Мэлхий

Энэ сарын эхээр удирдах албан тушаалд байгаа хүмүүс олны дунд гялалзах болно гэдгийг од эрхэс зөгнөж байна. Ажил болон амралтаар гадаад руу аялах боломж ирнэ. Ирээдүйн бизнест тань үнэ цэнтэй холбоо харилцааг ажлын уулзалтаар тогтоох болно. Өмч хөрөнгөтэй холбоотой асуудал гарах болно. Хувийн амьдралаа хойш нь тавих нь хайртай хүнийг тань аз жаргалгүй болгох магадлалтайг анхаар. Зарим үүрэг хариуцлагаа зохицуулан хувийн амьдралдаа цаг гаргаж чадвал санасан зүйл бүтэх болно. Сарын дунд үед ямар ч хэлбэрийн байсан зардал гаргах бол сайн судал. Сэтгэл хөдлөлөөр хандах нь үр дүн муутай гэдгийг сана. Ажлын ачааллаа сайн хяна. Өөрөө хийж барахааргүй их ажилтай байгаа бол багаар ажиллахад анхаар. Хуурамч чиг хандлага их байх тул хүмүүст худлаа ярьж, буруугаар ойлголцохоос сэргийл. Хэрэв боломжтой бол чухал уулзалт, ажлын ярилцлагаа хойшлуул. Сарын сүүл рүү санхүүгийн бичиг баримтаа цэгцэлж, хөндлөнгийн хяналт шалгалтад бэлтгэх хэрэгтэй болно. Хууль хяналтын байгууллагын зүгээс зарим хэцүү дэг журам тулгах бололтой. Зарим нэг төлбөр тооцоо хийх ёстой цаг хэтэрч байж мэднэ. Сэтгэлийн хөдөлгөөнтэй байх ба дуусгаагүй ажлаа гүйцээхээр яарах тул алдаа гаргах магадлалтай. Аливаа үйлдэлд хариу үзүүлэхдээ тайван хандах хэрэгтэй. Таны хийсэн үйлдэл хэлсэн үг тань таагүй нөхцөл байдлыг бий болгож болзошгүй тул хэлэх үгээ цэнэ. Согтууруулах ундаанаас аль болох хол бай. Эрүүл мэндийн асуудал санаа зовоох тул анхааралтай байгаарай. Эмнэлэгт очиж, эрүүл мэндийн нарийн түвшний шинжилгээ хийлгэхдээ мөнгө харамлах хэрэггүй.

Арслан

Энэ сарын эхээр төлөвлөж байгаагүй, шинэ үйл явдал тохиолдоход ойрхон байна. Өөртөө итгэлтэй байвал худал мэдээлэлд төөрөхгүй. Сайхан амралт өмнөх сэтгэлийн түгшүүрийг мартуулах болно. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахын тулд хааяа ч болов зугаацах цаг зав өөртөө гарга. Хол аялалд гарах хүмүүс цаг агаарын нөхцөлийг сайн тооцоол. Сонирхолтой зүйл хийхийн тулд нийгмийн идэвхтэй байж, олны үйл ажиллагаанд оролц. Сарын дунд үед таны бүтээлч санаа чөлөөтэй оргилно. Цаашид хамтран үйл ажиллагаа зохион байгуулах хүмүүстэйгээ холбоо тогтооход гайхалтай цаг үе. Аливаа асуудалд мэргэжлийн байр сууринаас хандах нь таны санаануудыг илүү үнэ цэнтэй болгоно. Эрүүл хооллох дэглэм зохиох, дасгал сургуулалт хийх төлөвлөгөө гаргах зэргээр амьдралын хэв маягаа энэ цаг үед тохируул. Хайр дурлалын харилцаандаа анхаарал тавь. Амьдралын хэв маягаа бусдад бүү тулга. Сарын сүүл рүү өөрийгөө хөгжүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг эрж хайх шаардлага үүснэ. Энэ асуудлыг зохицуулахын тулд та сэтгэл татам нэгэн байж, чухал хүмүүстэй холбоо тогтоохыг эрмэлз. Оюун санаагаа цэгцэлж, ажлын бүтээмжээ дүгнэж, шинэ өөрчлөлтөд бэлтгэ. Таны ур чадварт атаархдаг хэн нэгнээс болгоомжлох хэрэгтэй. Ямар ч зүйл тохиолдсон бай чухал төлөвлөгөөгөө дахин бүү өөрчил. Гэр бүлтэй хүмүүс амьдралдаа ач холбогдолтой зүйлд анхаар. Та хоёр хоёулаа өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авахын тулд бие биедээ зохих эрх чөлөөг өг.

Охин

Энэ сарын эхээр хувийн амьдралдаа гарах өөрчлөлтөд бэлэн бай. Ганц бие хүмүүсийн танилцсан хүн сэтгэлд үнэхээр нийцсэн бол боломжийг алдахгүйг хичээгээрэй. Тодорхойгүй асуудлаас болж найз нөхөдтэйгөө муудалцах магадлалтай. Ажлын ачаалал хэт ихэсвэл, бие махбод болон оюун ухаанаа амраах арга олох хэрэгтэй. Таны сэтгэл зүйн байдал биеийн эрүүл мэндэд нөлөөлнө. Тиймээс сэтгэл хөдлөлдөө хянуур ханд. Энэ сарын дунд үед сэтгэл хөдөлгөсөн эрч хүчтэй байдал алгуурхан нэмэгдэнэ. Олон төрлийн урлаг соёлын сайхныг мэдрүүлэх арга хэмжээ танд таатай байна. Мөн хувийн болон гэр бүлийн амьдрал таатай байна. Гэртээ засвар хийх эсвэл томоохон хөрөнгө худалдан авч магадгүй. Гэрээ хэлцэл байгуулах бол бичиг баримт бүрдүүлэх тал дээр сайн анхаар. Зарим хүмүүс сонирхолтой албан тушаалд очих санал авч болно. Одоогийн ажил сонирхолтой гэлээ ч өөрчлөлт хэрэгтэйг бүү март. Сарын сүүл рүү мөнгөө хамаагүй үрж болзошгүй байгаа учраас хянамгай бай. Санхүүгийн том асуудал шийдэх болон чухал бизнесийн гэрээ хэлэлцээр хийх гэж байгаа бол үйл хөдлөл бүрээ сайн хянах хэрэгтэй. Таны ажлын ачаалал болон үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Ажил хэрэг болон хувийн амьдралаа зохицуулснаар таны нэр хүнд өсөж, чухал байр суурь эзлэх болно. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажиллагааг эрхэмлэх нь зүйтэй. Өр зээл таны санааг зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж, зарим зардлаа багасгах хэрэгтэй.

Жинлүүр

Энэ сарын эхэн үед амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл их бөгөөд эмзэг байгаа тул аль болох тайван байхыг зөвлөж байна. Ухаалаг хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөө ирээдүйд гаргаж болох олон алдаанаас сэргийлэхэд тусална. Бүхий л зүйлээс шинэ эрэл хайгуул хийхээр оролдох нь зөв. Романтик хайр танд гайхалтай сэтгэл ханамжийг өгнө. Ганц бие хүмүүс олдсон боломждоо анхааралтай хандах хэрэгтэй. Энэ сарын дунд үед таны зан ааш ямар байхаас шалтгаалж эргэн тойрны уур амьсгал бүрдэх бөгөөд гэртээ эерэг зөв байхыг хичээ. Зарим хүмүүсийн дархлаа сулрах тул халдварт өвчинд нэрвэгдэхээс сэргийл. Сайн амарч, бясалгал хийн толгой тархиа сэргээх хэрэгтэй. Аливаа асуудал дан ганц тохиромжгүй нөхцөл байдлаас биш таны хандлагаас шалтгаалж байсан байж мэднэ. Боломжгүй зүйлийг хийх гэж зүтгэх эсвэл бусдыг буруу зүйл хийхээр шаардаж байж магадгүй. Зарим найз нөхөд хүйтэн хөндий харьцана. Үнэн хэрэгтээ таны дотно анд нөхөд гэж бодсон хүмүүс таныг нэр хүндтэй байхад л анд нөхөд байсан байж мэднэ. Сарын сүүл рүү хэт үрэлгэн хандлага гаргахаас болгоомжил. Үнэ цэнтэй хувийн өмч хөрөнгөндөө анхаар. Өөрийн цагийг санхүүгийн тэнцвэртэй, эмх цэгцтэй байдалд зарцуулсан хүмүүс үр шимийг нь хүртэнэ. Эрч хүч тогтворгүй байна. Сэтгэл хөдлөл хүчтэй байх тул бүх төрлийн харилцаанд анхаарах хэрэгтэй. Эрч хүчээ зөв хуваарилах чадвар амжилт гаргах боломжийг танд олгоно. Хурц ухаан, мэдрэмжтэй зөн совин танд олон төрлийн сонголтоос цорын ганц үнэн зөв хариуг олж, зорилгодоо хүрэхэд тусална. Хувиараа бизнес эрхлэгч нар энэ үед чухал үйлчлүүлэгчтэй холбоо тогтооно. Гэхдээ ажил хэргээ таатай байлгахад өрсөлдөгч нар саад болно. Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй хайртай хүмүүстээ цаг гаргаарай. Алс хол газар аяллаар явахыг мөрөөдөж байгаа бол одоогоос эхлэн ямар нэг зүйл хийж эхэл. Нарлаг дулаан бөгөөд сонирхолтой адал явдлаар дүүрэн газар луу явахыг хүсэж байгаа бол мөрөөдлөө хэрэгжүүл.

Хилэнц

Сарын эхээр өнгөрсөн үйл явдалтай холбоотой хөрөнгө мөнгөний асуудал эргэн сөхөгдөх ба шийдэлд хүрэхийн тулд хууль шүүх зэрэг хөндлөнгийн оролцоо шаардагдах магадлалтай. Бусад хүмүүсийн төлөвлөгөө таны тэсвэр тэвчээрийг их шалгаж мэдэхээр байна. Та өөрийн үүрэг хариуцлага юу болохыг сайн тодруулах хэрэгтэй. Мөн өөрийн авьяас чадвараа хэт дээгүүр эсвэл доогуур үнэлэх гэсний хэрэггүй. Хэрүүл маргаанаас зайлсхий. Үл ойлголцол нь таны тэнцвэртэй байдлыг сүйтгэж болохыг анхаар. Энэ сарын дунд үед олон зүйлд анхаарах тул гүнзгий төвлөрлөө хадгалж үлдэх хэцүү байна. Ажилдаа зарцуулдаг шигээ амрах цагийг өөртөө гаргавал аяндаа тэнцвэрээ олох болно. Та өөрийнхөө нөөц боломж болон эрч хүчийг нээхийн тулд мэргэжлийн туслалцаа авах талаар бодох нь хамгийн чухал алхам юм. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Хайр сэтгэлийн харилцаанд хүлээцтэй байдлаар аливаа саадыг даван туул. Энэ сарын сүүл рүү мэдээллийн хэрэгслүүдийн тэнцвэргүй байдлаас ялихгүй будлиан, буруу ойлголцол гарч болзошгүй. Эд хөрөнгөний асуудал анхаарал шаардана. Олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар сайн анхаар. Бусдад зээлсэн мөнгөө авах нь төвөгтэй байж мэднэ. Энэ үед үнэтэй худалдан авалт хийх гэж байгаа бол санхүүд дарамт үүсэж магадгүй. Төлөвлөсөн ажил бүтэхгүй бол хамтын харилцаанд сэв сууж, дайсагналцах магадлалтай. Аливаад эрс дүгнэлт хийх, хатуу үг хэлэхээс зайлсхий. Хайртай хосууд романтик амралт төлөвлөн, аялалд гарвал тохиромжтой. Жижигхэн ч бай хамаагүй аялал сэтгэлийг тань сэргээх болно.

Нум

Энэ сарын эхээр хэт их ажиллах хэрэггүй. Та дарамт багатай зүйлийг хийхээр төлөвлөвөл амьдрал тань илүү хөгжилтэй байх болно. Таагүй нөхцөл дургүй газартаа ажилладаг бол ажлаа солих талаар бод. Залуухан хосуудын хайрын харилцаа дараагийн шатанд орох болно. Ганц бие хүмүүс болзоонд азтай байж, хамтын амьдралд онцгой ач холбогдол өгөх бололтой. Гадаад төрх дур булаам байх нь чухал. Сайхан харагдахын тулд биеэ авч явах тал дээр байнга анхаар. Сарын дунд үед ихэнх хүмүүс тун завгүй байна. Хийж буй зүйлдээ хамаг оюун бодлоо төвлөрүүлж, өөрийн чөлөөт цагийг дэмий үрэх хэрэггүй. Зарим хүмүүс албан тушаал дэвших боломжийг бий болгож чадсандаа баяртай байх болно. Хэрэггүй муу зуршлаа өөрчлөх хүслээ хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг. Хайртай хүнтэйгээ асуудал үүсгэж болзошгүй. Өөрийн үүсгэсэн асуудлаа тайван замаар шийдэж, бусад хүмүүсийг сайн сонс. Ямар нэгэн шинэ газар нутаг үзэх эсвэл танихгүй хүмүүстэй уулзах аялал сонирхолтой байна. Сарын сүүлээр эрүүл мэндээ хамгаалах, эрч хүчээ өсгөх арга хэмжээ үр дүнтэй байна. Бие махбодынхоо дотоод нөөц бололцоог сайжруулахын тулд байгалийн сайханд амар. Бизнесийн арилжаа наймаа ашигтай байна. Ямар нэг бизнест хөрөнгө оруулах нь ашиг олохоос гадна цаашид юу хийх хэрэгтэй байгаагаа олж мэдэхэд туслах ёстой гэдгийг анхаар. Ойр дотны хүмүүстэйгээ зөрчилдөх эсвэл удирдлагын зүгээс шүүмжлэл хүлээн авах магадлалтай байна. Таны тусч нийтэч зан үүссэн зөрчлийг намдаахад туслах бололтой. Мэргэжлийн ур чадвараа сайн хөгжүүлсэн хүмүүс хамт олныхоо дунд нэр хүндийг олж чадна. Таны тэсвэр тэвчээр цаашид огт хэрэг болохгүй хортой үйлдлээс өөрийгөө хол байлгахад тусална. Мөн зарцуулж буй төсвөө хянах хэрэгтэй бөгөөд дэмий зугаа цэнгэлд мөнгө үрэх хэрэггүй.

Матар

Энэ сарын эхээр ажлын уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсэж, зарим үед өөрийгөө магтан дэвэргэх хэрэгтэй болно. Бизнес эрхлэгч нар хэрэгцээтэй хөрөнгө оруулалтаа авахын тулд их хүчин чармайлт гаргана. Бусдад мөнгө зээлсэн бол хугацаандаа төлдөггүй хүмүүсийн араас хөөцөлдөхөөс бүү нэрэлх. Танд туршлагатай бөгөөд овжин зан байдал шаардлагатай байна. Хэцүү үед самбаачлах арга ухаан танд байгаа учир сандрах хэрэггүй. Чухал нууцыг санаандгүй байдлаар алдахыг хүсэхгүй байгаа бол хэлэх үгээ сайн бэлд. Сарын дунд үед нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ. Таны бусдыг татах чадвар гайхалтай санал хүлээн авах эсвэл албан тушаал ахих зэрэг боломж өгөх болно. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд сайн амралт чухал цаг үе. Тиймээс та өөрийгөө хөгжилтэй амрах орчин бүрдүүлэх хэрэгтэй. Хувийн амьдралдаа бүтээлч хандвал таны идэвхийг нэмэгдүүлж, урам зориг оруулах болно. Сарын сүүл рүү бизнесийн харилцааг зөв замаар явуулахад гол нөлөө үзүүлэх гэрээ хэлэлцээр хийх бололтой. Гадаад худалдаатай холбоотой асуудалд илүү ажил хэрэгч хандах шаардлагатай байна. Сайн найзын эрүүл мэнд эсвэл аж амьдрал таагүй байгаа бол таны дэмжлэг хэрэгтэй байх. Удаан уулзаагүй байсан ч холбоо барьж, тусалж дэмжих хэрэгтэй. Боломжтой бол найз нөхөдтэйгөө цагийг хөгжилдөн өнгөрүүлээрэй. Тэд таны сэтгэл санааг дэмжиж урам зориг өгнө.

Хумх

Энэ сарын эхээр буруу мэдээлэлд автахаас болгоомжил. Бодит нөхцөл байдалд хөнгөмсөг хандах болон эмзэг зан гаргах нь тухайн үйл явцыг шүүн тунгаах чадварыг бууруулна. Нэлээд хатуу чанга зан чанар л танд ухаалаг шийдвэр, зөв сонголтыг хийхэд тусална. Өр зээлээ дуусгах шаардлагатай хүмүүс ямар ч ашиг авчрахгүй харилцааг таслах нь муугүй үр дүнтэй байна. Энэ сарын дунд үед хөрөнгө мөнгөнд хэт улайрч өөрийн эрүүл мэндээр тоглох хэрэггүй. Чөлөөт цагаараа сайн амрах хэрэгтэй. Аяллаар явж газар үзэх, амралтаа авч үзэсгэлэнтэй газарт очиж байгальтай харьцахад хамгийн зохимжтой цаг. Хайртай хосууд алс газар аялалд явах бол сайхан шийдвэр байна. Ойр дотны хүмүүсийнхээ үгийг сонсох, гэр орноо тохижуулах зэрэг нь сэтгэл санааг сайхан байлгахад чухал үүрэгтэй байна. Шинээр үүсэх боломж завшааныг ашиглан хувийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахыг зөвлөж байна. Сарын сүүл рүү од эрхсийн нөлөө тогтворгүй байх тул өөрийн аюулгүй байдал, эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Тэвчээргүй байдал эрсдэлийг дагуулж болзошгүй юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөр ярвигтай асуудалтай орооцолдохоос зайлсхий. Бизнесийн түншлэл тогтоох гэж байгаа бол хууль ёсны дагуу гэрээ хэлэлцээрээ хийх нь зөв. Ямар нэг бизнесийн тохиролцоо ашигтай байсан ч хэтэрхий өгөөмөр байхаас зайлсхий. Өөрийгөө дөвийлгөх зан ажил хэрэгт төдийлөн сайнаар нөлөөлөхгүй хир нь мөнгийг тань үрэх болно. Ажлын ачааллаас бүү эмээ. Мэдрэмжээ ахуй байдлаа сайжруулах тал дээр түлхүү ашигла.

Загас

Энэ сарын эхэн үед амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Таны эргэн тойронд буй хүмүүсийн сэтгэл хөдлөл их бөгөөд эмзэг байгаа тул аль болох тайван байхыг зөвлөж байна. Ухаалаг хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөө ирээдүйд гаргаж болох олон алдаанаас сэргийлэхэд тусална. Бүхий л зүйлээс шинэ эрэл хайгуул хийхээр оролдох нь зөв. Романтик хайр танд гайхалтай сэтгэл ханамжийг өгнө. Ганц бие хүмүүс олдсон боломждоо анхааралтай хандах хэрэгтэй. Энэ сарын дунд үед таны зан ааш ямар байхаас шалтгаалж эргэн тойрны уур амьсгал бүрдэх бөгөөд гэртээ эерэг зөв байхыг хичээ. Зарим хүмүүсийн дархлаа сулрах тул халдварт өвчинд нэрвэгдэхээс сэргийл. Сайн амарч, бясалгал хийн толгой тархиа сэргээх хэрэгтэй. Аливаа асуудал дан ганц тохиромжгүй нөхцөл байдлаас биш таны хандлагаас шалтгаалж байсан байж мэднэ. Боломжгүй зүйлийг хийх гэж зүтгэх эсвэл бусдыг буруу зүйл хийхээр шаардаж байж магадгүй. Зарим найз нөхөд хүйтэн хөндий харьцана. Үнэн хэрэгтээ таны дотно анд нөхөд гэж бодсон хүмүүс таныг нэр хүндтэй байхад л анд нөхөд байсан байж мэднэ. Сарын сүүл рүү хэт үрэлгэн хандлага гаргахаас болгоомжил. Үнэ цэнтэй хувийн өмч хөрөнгөндөө анхаар. Өөрийн цагийг санхүүгийн тэнцвэртэй, эмх цэгцтэй байдалд зарцуулсан хүмүүс үр шимийг нь хүртэнэ. Эрч хүч тогтворгүй байна. Сэтгэл хөдлөл хүчтэй байх тул бүх төрлийн харилцаанд анхаарах хэрэгтэй. Эрч хүчээ зөв хуваарилах чадвар амжилт гаргах боломжийг танд олгоно. Хурц ухаан, мэдрэмжтэй зөн совин танд олон төрлийн сонголтоос цорын ганц үнэн зөв хариуг олж, зорилгодоо хүрэхэд тусална. Хувиараа бизнес эрхлэгч нар энэ үед чухал үйлчлүүлэгчтэй холбоо тогтооно. Гэхдээ ажил хэргээ таатай байлгахад өрсөлдөгч нар саад болно. Нөхцөл байдал ямар байх нь хамаагүй хайртай хүмүүстээ цаг гаргаарай. Алс хол газар аяллаар явахыг мөрөөдөж байгаа бол одоогоос эхлэн ямар нэг зүйл хийж эхэл. Нарлаг дулаан бөгөөд сонирхолтой адал явдлаар дүүрэн газар луу явахыг хүсэж байгаа бол мөрөөдлөө хэрэгжүүл.