Монголын утга зохиолын салбарт удам дамжсан найрагчид гэгддэг байсан их зохиолч Б.Лхагвасүрэнгийн том хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар 42 насандаа таалал төгсчээ.


Тэрбээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Нас нэгээр нэмэгдэж, үхэл нэг жилээр ойртлоо” гэж хэлж байгаа юм шиг санагдаад байдаг. Тиймээс их сайхан баяр баясгалантай тэмдэглэж чаддаггүй л дээ. Харин хүн болж төрсөндөө, тэр тусмаа эцэг, эхийгээ олж, энэ гал голомт мэндэлсэндээ хамгийн их баярладаг даа. Аавыгаа амьд байхад би эрхлэх бас айх юмтай байжээ. Нөмөр нөөлөгтэй сайхан байжээ. Аав минь тал нутгийн хүн л дээ. Тиймдээ ч энэ их тал нутагт хүүгээ үлдээгээд явсан даа. Аавын минь үлдээсэн их хайр намайг тэвэрч яваа гэдэгт итгэдэг. Аавын минь энгүй их хайраар хүмүүс үргэлжлүүлээд намайг хайрлаж байгаа юм шиг хааяа санагддаг” хэмээн ярьсан байдаг.
Мөн сүүлийн хэдэн жил тэрбээр өөрийнхөө бүтээлээс илүү аавынхаа Монголын уран зохиолд хүүхэд байхаасаа л зүтгэж эхэлсэн шүлэг, зохиолуудын гар бичвэрүүдийг нь эмхэтгэж,10 боть ном бүтээхээр зүтгэж байсан юм.