Монголын хамгийн баян гэр бүл гэгддэг Сү.Батболд гишүүн өдгөө эхнэр хүүхдүүдийн хамт орон нутгаар аялж яваа ажээ. Тэд баруун таван аймгийг “дайлаар мордох” төлөвлөгөөтэй нийслэлээс гарсан бөгөөд замаараа Хархорин, Эрдэнэзуу зэрэг түүх дурсгалын газруудаар сонирхож яваагаа цахим хуудаснаа онцолсон байна.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Сү.Батболд Оюу толгой, Эрдэнэтийн орд газрын баялгаас албан тушаалын давуу байдлаа ашиглан хувьдаа нуугдмал ашиг олж, оффшор бүсэд байршуулсан гэх хээл хахуулийн хэргүүдийн хүрээнд хамаарах хохирлын дүн 713,575,000,000 төгрөг байдаг. Конвенцын заалтын дагуу хөрөнгө байршиж байгаа улсууд болох Британийн Виржинийн арлууд 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Америкт 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн орны шүүхээс гаргаж, нийт 66 сая ам.долларын хөрөнгийг шүүхээс битүүмжилж, царцаасан байгаа юм.

Нийт царцаасан 66 сая ам.долларын хөрөнгийг Монгол төгрөгт авч үзвэл улсын төсвийн 10 орчим хувьтай тэнцэх аж.