Манай хойд хөршийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн саяхан тус улсын нийслэл Москва хотноо болсон. Тэмцээний ялагчаар 22 настай Анна Линникова хэмээх бүсгүй тодорсон.
Загвар өмсдөг, цахим орчинд маркетинг хийдэг гээд түүний давуу талууд олон гэнэ шүү.
Түүний загварын карьер 16 настайгаас нь эхэлсэн бөгөөд гоёхон нүд хөмсөг нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж яригддаг.
Унших, спортоор хичээллэх, боловсролын лекц сонсож өөрийгөө хөгжүүлэх нь түүний хобби.
Гоо сайхны хагалгааг дэмждэггүй, төрөлхийн гоо үзэсгэлэнг дэмждэг гэдгээ илэрхийлдэг. Тиймдээ ч ямар нэгэн “урсгал засвар”-т орохгүй өөрийнхөөрөө байна гэдгээ нээлттэй ярьж, гоо сайхны хагалгаанд орж байгаа хүмүүсийг буруутгахыг хүсдэггүй.
ОХУ-ын отгон миссийн тэргүүндээ залсан энэхүү титэм гурван жилийн турш Алина Санкод байсан юм. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас тус улсад 2020, 2021 онд сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн болоогүй. Хоёр жил завсарласан тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, ялагч нь очир алмаз, индранил, бадмаараг шигтгээ бүхий титмийн эзэн болсон юм.