Шинэ үеийн залуу жүжигчдийн дундаас ур чадвар, дүр төрх, хөдөлмөр зүтгэлээрээ эрхгүй ялгарч явдаг уран бүтээлч бол Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва буюу Барсаа.

Тэрбээр дунд сургуулийн сурагч байхаасаа л дэлгэцийн урлагт хөл тавьж, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, богино хэмжээний кинонд тоглож өнөөг хүрсэн. Өдгөө продакшныхаа жүжигчнээс гадна марктенгийг хариуцаж явдаг тэрбээр туйлын шударга шулуун зантай гэдгийг ойр дотныхон нь хэлдэг.

Жүжигчин Барсаагийн тоглосон дүрүүдээс үзэгчдэд хамгийн их хүрсэн дүр бол “Зүрхний хилэн”-гийн Манж амбан, “37-р Точка” цувралын Лутаагийн дүр. Өөрийнхөө зан характерийг Лутаагаас тэс өөр хэмээн тодорхойлдог тэрбээр Манж амбангийн дүрийг бүтээхдээ Манж хэлийг суралцсан гэдэг.

Эндээс харахад, өөрийн мэргэжилдээ мэргэшсэн, оногдсон дүрдээ орохын тулд өөрийгөө бүрэн дайчилдаг нэгэн болой. Өөрөө ч энэ тухайгаа нэгэн ярилцлагандаа “Өчигдөр байснаасаа өнөөдөр илүү байхыг зорьдог” хэмээн ярьж байсан.

Тэгвэл тун удахгүй нээлтээ хийх “ЗУРА-2” уран сайхны кинонд тэрбээр ямар дүр бүтээснийг уншигч та үзэж болох нээ.

Тэрээр манай дуранд ийнхүү буужээ.


Сонирхуулахад, зура гэдэг үг нь дайчин хэмээх утгатай эртний сансакрит үг ажээ. Энэ үг нь монгол хэлний үгийн санд байдаггүй.