Олон жилийн түүхтэй үндэсний үйлдвэр болох Талхчихэр компанийн нэрийн бүтээгдэхүүний нэг “Олон үртэй” талхны талаар сошиалд нэгэн иргэн баримттай мэдээлэл цацжээ.

Тус иргэн талхаа халаах зорилгоор богино долгионы зууханд халаахад өнгө будаг нь ялгарч, цаанаас нь цагаан талх гарч ирсэн байна.

Энэ талаар “Дүрэмгүй гал тогоо” хуудаснаа иргэд багагүй шүүмжилжээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, хүнсний бүтээгдэхүүнийг будагч бодисоор будаж худалдаанд гаргасан нь наанадаж иргэдээ хуурч хулхидаж буй нэг хэлбэр. Өөр нэг өнцөг нь, тухайн будагч бодис нь жингээ хасаж буй хүмүүсийн идэх дуршлыг нэмэгдүүлж, жинг барих эсхүл нэмэх асуудал үүсгэдэг аж. Ихэвчлэн тус талхыг чихрийн шижин өвчтэй, таргалалттай эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс худалдан авдаг.

Гэвч бүтээгдэхүүнд орсон будагч бодис нь хүний цусан дахь сахрын хэмжээг ихэсгэж хоол биш хор болдог бололтой. Ямартаа ч, үндэсний үйлдвэрлэгч Талхчихэр компанийнхан хоёрын хооронд иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, итгэл үнэмшлээр тоглож байхаар цагаан талхаа дангаар нь зарвал яасан юм бэ, хэн хэндээ сэтгэл амар.