“Шинэ үе” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Э.Одбаяр Кино урлагийн дээд сургуулийг жүжигчний мэргэжлээр төгссөн нэгэн.


Өдгөө Фантастик продакшинд харьяалагдах болсон түүнийг манай папараци дуран онцолж байна.

Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Зура-2” кинонд тоглосон сурагтай.
Хошин урлагаас дэлгэцийн урлагт хүч үзэж буй тэрбээр “Маш нууц”, “37-р Точка” зэрэг киноны гол дүрд тоглож олон охидын сэтгэлийг татах болсон. Мөн “18 нас, Би чамд хайртай”, “Үргээлэг 2” кинонд тоглосноор охидын шүтээн болсон гэхэд болно.
Хамгийн сонирхолтой нь дээрх бүх кинонд хамгийн гэгээлэг, хамгийн романтик дүрийг бүтээдэг ч төгсгөлд нь дүр нь үхэж дуусдаг. Харин тэрбээр энэ удаад “Зура-2” кинонд тоглох үедээ найруулагч Б.Тамираасаа “Ахаа намайг битгий үхүүлээч” гэж гуйсан гэх хошигнол гарсан байна лээ.

Ямартаа ч, сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж баримлан биетэй болсон түүний хүслийг найруулагч нь хэрхэн хүлээн авсныг шинэ уран бүтээлээс нь үзэж болох нээ, фэнүүдээ.