Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Eрөнхийлөгч Б.Оюунгэрэл Цагдан хорих 461-р ангид эмэгтэйчүүдийн үзлэгийн ор хүлээлгэн өгчээ. “Улаан цэцэг” киног хийснээр улайтал чичлүүлсэн эмэгтэйчүүдийн Eрөнхийлөгч бүсгүй арга хэмжээний сахиул гэж ч цоллуулдаг. Өндөр нуруулаг, өнгө зүстэй бүсгүй дарга хийх хэцүү хэцүү. Б.Оюунгэрэл Монголын сонины холбоо, chuhal.mn сайтаар автор хийж байсан чухал албанд чамбай ажиллаж ирсэн бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр Эрдэнэтэд УИХ-д нэр дэвшээд цөөхөн саналаар ялагдсан ч гоншигноогүй. Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор гэдэг энгийн сэдэв мэт боловч ховрын бараа. Б.Оюунгэрэл “Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 700 гаруй иргэн цагдан хоригдож байгаагаас 60 гаруй эмэгтэй байгаагийн 4 нь жирэмсэн. Жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэгийн хяналтад орохын тулд хамгаалалт бүхий машинаар зөөвөрлөж өөр эмнэлэгүүдэд үзүүлдэг байдал нь хорих ангийн үйл ажиллагаа болон хоригдол эмэгтэйчүүдийн сэтгэл зүйд хүнд байдаг талаар хорих ангийн захирагч хэлж байсан юм. Хуульч Р.Булгамаатай ирж уулзалт хийхэд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор шаардлагатай байгаа тухай захирагч нь бидэнд хэлж хүсэлт гаргаж байсан юм. Хүсэлтийг нь биелүүлж бид холбогдох байгууллагуудад болон Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсаны дагуу өнөөдөр ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр эмэгтэйчүүдийн орыг хорих ангид хүлээлгэн өглөө” гэжээ.