Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, тасралтгүй найдвартай ажиллаж байна. Есдүгээр сарын 15-ны байдлаар 11 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Тус хамт олон халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан өвлийн бэлтгэлээ бүрэн хангасан байна. Харин үндсэн тоноглолоос 2018 онд ашиглалтад орсон 3, 4-р трубинд их засвар хийгдэх байсан боловч тендерт шалгарсан компани ТЭЦ-3, 4-ийн трубины засвараа дуусаагүй шалтгаанаар хойшилж, их ачааллын дараа хийхээр болов. Техник ашиглалтын дүрмийн дагуу 3, 4-р трубинд их засвар хийхээр төлөвлөсөн. Одоогоор доголдолгүй хэвийн ажиллаж байгаа, гэж Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Харин 4-р зуухны их засварын ажлыг “Мон Илч” ХХК амжилттай гүйцэтгэж байна. Эрээний боомт дээр нэг сар гаруй хугацаанд гацсан материалууд удахгүй ирвэл зуухны засвар энэ онд багтаж дуусах юм. Тус станц өнөөдрийн байдлаар 12 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Үлдсэн 130 мянган тонн нүүрсийг Шарын голын уурхай саадгүй нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгджээ.