Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас эхлэн Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайчдын нэрсийг ил болгож, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл яг одоо ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар нар уулзаж байна. Тэд талбайд иргэдийнхээ өмнө гарч ирсэн цагаасаа л хүндлэлийг эс үзүүлэв.Тухайлбал, иргэдээ сонсохыг тэд хүссэнгүй, өөрсдийн үгээ хэлээд зогсох аж.
Мөн хэдэн хоногийн өмнө автобус удаан хүлээсэн охиноос ярилцлага авхад малгайгаа  авч  ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн юм.



Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар энэ биеийн хэлэмжээрээ өнөөдрийн нөхцөл байдлаас илүүтэй, өөрсдийгөө нэн түрүүнд тавьж байна. Гарч ирээд хэдхэн минут зогсохын хооронд малгайгаа аваад ард түмэндээ хүндэтгэлээ биеийн хэлэмжээрээ илэрхийлсэн бол жагсагчид тэднийг сонсохыг хүсэх байв.
Ямартаа ч, “нүүрсний хулгай”-н гэх Эрүүгийн хэргийн Мөрдөн шалгах ажиллагааны явцын талаарх мэдээллийг тэд жагсагчдад өгч байгаа бололтой.