Элэглэлийн урлагийг Монголд хөгжүүлж олонд танигдсан “Пароди” хамтлагийн жүжигчин Б.Нямхүү шүдний эмнэлэгт туслах эмчээр ажиллаж байна. Тэрбээр эхнэрийнхээ ажилд туслахын тулд урлагт уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өнгөрөгч 2022 онд АШУҮИС -ийн НАС Сургууль Шүдний Эмчийн Туслах мэргэжлээр суралцан төгссөн байна.

Улмаар эхнэрийнхээ ажлуулдаг шүдний эмнэлэгт туслах эмчээр ажилд орсон гэнэ шүү.
Пароди урлаг хийдэг байхдаа экс Ерөнхийлэгч асан Х. Баттулга, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, “Буян”-ын захирал Б. Жаргалсайхан нарыг өөрсдийг нь андууртал дуйрайдаг байсныг үзэгчид андахгүй.


Тэрбээр шүдний эмч болсон тухайгаа “Элэглэлийн хошин урлагийн төрөлд багагүй амжилт гаргаж, СТА болоход арыг нь дааж, хамгийн их ажил нугалдаг байсан, дөрвөн хүүхдийг нь төрүүлж өгсөн эхнэртээ туслаж дэмжих цаг маань болсон” гэжээ.