Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр дахь амьдралаа эхлүүлж, бяцхан охинтой болоод хоёр жилийн нүүр үзэж буй.

Хоёр дахь эхнэрээрээ фото модель, залуу жүжигчин, хөтлөгч Э.Энэрэлийг сонгосон.
Тэд монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд амьдардаг. Эх үрсийн баярын өдөр хөөрхөн охиныхоо зургийг дэлгэсэн байна.

Э.Энэрэлийн хувьд энэ жил 26 настай. Тэрээр телевиз хүч үзэж байгаа билээ. Дөнгөж дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа “Зүрх зогсохгүй” кинонд тоглож олноо танигдаж байсан нэгэн.