Монголын киночид ичээнээсээ гарч, шинэ шинэ кинонууд шилээ даран нээлтээ хийсээр байна. Тэдэн дундаас Төрийн соёрхолт, яруу найрагч Ш. Гүрбазарын “Шар гэгээ” зохиолоос сэдэвлэсэн кино үзэгчдээс өндөр үнэлэлт авч, тэднийг уйлуулж, сэтгэлийнх нь нандин утсыг хөндөж шуугиулсаар байна.

Эл бүтээл 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын “шилдэг кино зохиол” “шилдэг туслах эмэгтэй дүр” “шилдэг хөгжмийн зохиол” гэсэн гурван төрөлд шалгарч, Хангарьд цомын эзэн болсон.

Шар гэгээ” уран сайхны киноны агуулга нь хүний амьдралын мөн чанар, энэрэхүйн тухай өгүүлэх боловч зөвхөн Монгол хүнд л байх ариун нандин чанар, гэр бүлийн үнэ цэнийг харуулснаараа үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх гэнэ.