Дуучин Нара “Baby world Mongolia” компанийн хамт олонтой хамтран хоёрдугаар амаржих эмнэлгийн эх хүүхдээ хөхүүлэх өрөөг тохижуулжээ. Ингэндээ хөхөөр хооллолт болон, хөхөө арчлах талаарх мэдээ, мэдээллийг хананд нь хадсан байна. Түүнчлэн шинэхэн амаржсан 28 эхэд хөхний товч хагарахаас сэргийлэх тос, хөхний товч нь гарч ирдэггүй ээжүүдэд зориулсан бумба, хөхний саалтуур, төрөх замаар төрсөн ээжүүдийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд гэх мэт тус компанийн бэлгийн багцыг бэлэглэжээ.

Дуучин Нара  “Би энэ эмнэлэгт 41 жилийн өмнө мэндэлж байсан. Хэдийгээр хуучин барилга ч гэлээ сайн дурын хүмүүс, компаниуд сэргээж засаж өгсөөр байгаад өнгөлөг сайхан болсон байна. Тиймээс энэ ажилд нэгдэн, эх хүүхдийн эрүүл аюулгүй байдлыг хангалцахад үнэтэй хувь нэмэр оруулж буй, өөрийн хамтрагч “Baby world Mongolia” компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ. Өрөө тохижуулах, шинэхэн амаржсан ээжүүдийг баярлуулах зэрэг ажлыг тус компани ЭХЭМҮТ, Нэгдүгээр төрөх эмнэлэгт мөн эхлүүлсэн аж.