Дашхүү агсны ганц хүү найруулагч Д.Галбаярыг хүмүүс андахгүй. Тэрээр “Хөөрхөн” Т.Хуланг өөрийн амьдралын ханиар сонгож, урлагтаа үнэнч зүтгэж байгаа билээ. Найруулагч Галбаяр эхнэрээ кинондоо тоглуулаа гэх шүүмжийг үл тоон тэд уран бүтээлүүдээ туурвисаар ирсэн. Тэдний сүүлийн уран бүтээл болох “Эмэгтэйн кэйс” үзэгчдийг байлдан дагуулж, магтаал шүүмжийг дагуулсаар байна.

Энэхүү киногоороо найруулагч Д.Галбаяр сэтгэл эмзэглүүлсэн, нийгэмд хүчирхийлэл ямар хэмжээнд хүрснийг уран сайхны аргаар өгүүлэхийг хүсчээ. Киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулсан түүний ээлжит бүтээл болох “Эмэгтэйн кейс” киноны гол дүрд өөрийн эхнэр Т.Хуланг тоглуулсан ба түүнд уг киног зориулан бүтээсэн гэдгээ ч нуугаагүй юм.

Урлагийн гэр бүлийн үлгэр жишээ, залуу үеийн төлөөлөл болж яваа Д.Галбаяр, Т.Хулан нар манай дуранд.