Монголд хип хоп урсгалыг анхлан таниулан гарч ирсэн Дижитал хамтлагийг өнөө цагт мэдэхгүй хүн тун ховор. Тэдний дотроос цээл содон хоолойгоороо илүүтэй танигдсан дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэг.Өдгөө “Тоонот” рекордст харьяалагдан уран бүтээлээ туурвиж буй тэрээр цахим хуудаснаа “Ээж маань хүн муулах дургүй хүн байж билээ. Хажууд нь хэн нэгэн хүн муулахаар ярианы сэдвийг өөрчлөх эсвэл харьцахаа больчихдог. Бидэнд хүн муулдаг зантай байж болохгүй шүү гэж захина. Энэ нь цаанаа их учиртай байж. Хэлэх үг байвал нүүрлүү нь харж байгаад хэлчихдэг хэлж чадахгүй бол амаа хамхиад сурчихвал их зүгээр. Өнөөдөр нэр нүүр ч үгүй эсвэл морь чоно уул усны зурагтай хаягнаас бусдыг доромжилж суудаг нөхдүүд гэртээ яг тэр үг яриагаа ярьж тийм хандлагаа үр хүүхдүүддээ өвлүүлж суугаа. Үргэлж бусдыг доош хийж доромжилж байдаг аав ээжийн хүүхдүүд бас л өөрийн орчиндоо тийм хандлага гаргаж бусдыг дорд үзэж доромжилдог нэгэн болж өсч өндийж байгаа. Бид одоо болих хэрэгтэй. Бидний муу муухай бидэнтэй дуусаг” гэлээ.