Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдөр нийт 2025 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1660, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна. Тодруулбал,

  • Хүний биед халдах-57
  • Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл-74
  • Хулгайлах-26
  • Эрүүлжүүлсэн-134
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-46 дуудлага бүртгэгдсэн байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 71 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ.