Сүүлийн үед СУИС-ийн төгсөгчдийн оюутан ахуйдаа доод үеийнхнээ гадуурхаж, дээрэлхдэг байсан асуудал нийгэмд хурцаар тавигдаж байна.

Үүнтэй холбогдуулаад Дуучин Б.Маралжингоо  СУИС ч биш манайхны нийтлэг соёл хандлагын алдаа  гэлээ.

Тэрбээр “Яг урлаг хийх гэж төрсөн хүмүүс нь хувьсагч босогч, ухамсрын өөр төлөвт түүчээ байх нь нийтлэг шинж чанар нь гэж боддог. Тийм хүмүүсийг цуглуулан боловсруулдаг гадны их дээд сургуулиуд ямар байдгийг сонирхоод үзээрэй. Үнэтэй харагдах гялгар байх нь бүтээлч байхаас нь чухал. Гэтэл хэзээ ч урлаг сонирхож байгаагүй урлагийн хүмүүс манайд олон байдаг. Сая яригдсан асуудал бол ганцхан СУИС ч биш манайхны нийтлэг соёл хандлагын алдаа шиг санагдсан. Яаж ч бодсон ядаж урлагийн сургууль нь консерватив шинжтэй явцуу биш соёлын өөр түвшинд салхи оруулдаг байгаасай” гэлээ.