Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:28 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.