Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин Ганбаатарын Ариунбаатар 1988 оны энэ өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төржээ.

Тэрбээр гурван хүүхэдтэй малчин айлын дунд хүү болон төрж, 2005 онд Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийг, 2010 онд СУИС-ийг дуурийн дуулаачийн мэргэжлээр төгссөн байна.

Мөн Цагдаагийн “Сүлд” чуулга, Оросын Холбооны Улсын Санкт-Петербург хотын Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж байна.