Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 10:28 цагт Онцгой байдлын албанд ирсэн.

Тодруулбал, Баянхошууны шинэ буудлын “Миний” дэлгүүрийн агуулахад 10 цагийн орчимд гал гарсан.

Галыг унтраахаар ажиллаж байсан хоёр албан хаагч угаартаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн бол нэг алба хаагчийг гал гарсан объектод хайж байна.