Дуучин Б.Өлзий-Учрал “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд нэгдэхийг уриаллаа


Тэрээр өөрийн цахим хуудастаа “За нэлээн дээрээс бодож явсан аян маань одоо эхэлж байна. Урьд нь бид бас “Зөв тусгал” болон “Яараад яахав дээ” аян дээр хамтран ажиллаж байсан бол энэ удаад “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэсэн нэртэй аян эхлүүлж байна. Энэ аян нь өсвөр насныхан болоод тэдний эцэг эх рүү чиглэж байгаа юм. Мэдээж аян хийгээд бүх юм өөрчлөгдөхгүй ч 1 ч болов хүүхэд, 1 ч болов анги өөрчлөгдөж байвал зорилго нь тэр билээ. Эцэг эх багш гээд бүгд энэ аяыг дэмжээсэй гэж хүсэж байна. Хүүхэд бүр тайван сургуульдаа явах ёстой. Хэн ч хүүхдээ дээрэлхүүлээсэй гадуурхалтад ороосой гэж хүсэхгүй. Тиймээс хамтдаа түгээцгээе” хэмээжээ.