• Өнгөрсөн шөнө буюу энэ сарын 09-ний орой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт долоон өрхийн 15 иргэн угаартсан дуудлага мэдээлэл онцгой байдлын газарт иржээ.

Харамсалтай нь угаартсан иргэдийн хоёр нь нас баржээ. 

Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүргийн 32-н тойрог дээр Угаарын хяналтын төвийг ажлуулж эхэлснээр угаартаж амиа алдах иргэдийн тоо эрс буурсан байна. Учир нь угаар мэдрэгчийг суурилуулсан айл өрхүүдийг хянадаг Угаарын хяналтын төвийг татан буулгасан гэх мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл угаартахаас сэргийлж айл өрхүүдийг хянадаг газар одоо байхгүй болсон гэсэн үг. 

Энэ жил 2024 онд ОБЕГ, Таван толгой түлш ТӨҮГ-аас Улаанбаатар хотын удирдлагуудад хандан 51 мянган айл өрхөд угаар мэдрэгч суулгах нэн шаардлагатай хэмээн саналаа өгч байжээ.

Гэвч Хотын зүгээс найман мянга болгон буулгасан аж. Онцгой байдлынхны хэлж буйгаар хавар, намар буюу дулаарч буй энэ цаг үед угаартах тохиолдол эрс нэмэгддэг байна. Иргэд дулаарч буй үед хяналтаа сулруулан зуухныхаа амыг онгорхой орхих тохиолдол нэмэгддэг аж.