Дуучин, МУСТА Г.Эрдэнэтунгалаг 21 аймгийг тойрон аялан тоглолт хийж байгаа билээ.  Олон жилийн дараа ийнхүү аялан тоглолт хийж байгаа болохоор дүүрэн үзэгчтэй, нижигнэсэн алга ташилтан дунд хит дуунуудаа дуулсаар явж байгаа аж.

Харин аялан тоглолтын сүүлийн үеийн сонин хачнаас гэвэл  түүний алтан партнёр, МУГЖ Т.Батсайхан хуншгүй зан гаргаж, МУСТАГ.Эрдэнэтунгалагийн хувьд “үхдэл” болжээ.

Тодруулбал, МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалагийн зүүн аймгийн хаалтын тоглолт 2024.04.15-ны өдөр Өмнөговь аймагт болсон бөгөөд энэ тоглолтод Т.Батсайхан гавьяат ирж дуулах нь битгий хэл сүүдэр нь ч үзэгдсэнгүй. Үүнд нь шарлахсан Г.Эрдэнэтунгалаг тоглолтын орлогоосоо нэг ч төгрөг авалгүйгээр явсан бөгөөд ихэд гомдож, өнөөдрөөс миний хувьд Т.Батсайхан үхдэл болсон гэдгийг өөрийн цахим орчинд тун эелдгээр “Зүрхэнд буйлдаг говь зүрх сэтгэлд минь булшлагдав!” хэмээн бичсэн байх юм.

Өмнөговь аймгийн театрын даргаар ажиллаж байгаа МУГЖ Т.Батсайханыг Г.Эрдэнэтунгалагаас илүүтэй үзэгчид энэ тоглолтод ихээхэн үгүйлсэн юм. Өөрийнх нь ажил дээр алтан партнёр, хайртай дүү нь тоглолтоор ирж байхад хүлээн авч уулзаагүйн дээр сүүдрээ ч харуулахгүй, тоглолтод нь ч оролцоогүйд Өмнөговьчууд Т.Батсайханд тун бухимдалтай байгаа аж.

Г.Эрдэнэтунгалагтай хамтран дуулсаар олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Т.Батсайхан гавьяат уг нь хэний хүчээр энэ өндөрлөгт хүрснээ боддог бол ийм муухай зан гаргамааргүйсэн дээ…