Юуны өмнө бид энэхүү мэдээллээрээ бусдыг ялгаварлан гадуурхаагүй, нэр төрд халдахыг завдаагүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Цахим орчинд саяхан гурван жүжигчин бүсгүй Соёл урлагийн их сургуульд сурч байхдаа доод курсийн хүүхдүүдээ хэрхэн дээрэлхэж, бие сэтгэлийн дарамт учруулдаг байсан талаар шуугисан.
Дуулиан намдаагүй байхад тухайн дуулианд өртсөн Жерри тайзнаа соёл урлаг, соён гэгээрлийн ажилд оролцож байгаа нь зарим хүний эгдүүцлийг хүргэж байна.
Түүнтэй хамт Эмоци хамтлагийн менежер Адам тайзнаа тоглосон нь олны эгдүүцлийг мөн хүргэж байна. Учир нь Адам өөрийн хойд аавтай хамт Монгол улсын соёлын өвийг хамгаалах бус гадагшаа худалдахыг завдсан бөгөөд энэ үйлдэлдээ анхан шатны шүүхээс ял авсан. Хэргийг шүүхээр эцэслэн шийдээгүй байгаа.
Өөрөөр хэлбэл хариуцлага, ухамсар, ёс зүй, хэл ам талаасаа бодсон ч тэд уг нь тайзнаа гарах ёсгүй байв. Хуулийн байгууллагаар гэм буруутай юу үгүй юу гэдгээ эцэслэн тогтоолгосныхоо дараа тайз, дэлгэц, соён гэгээрлийн үйл ажиллагаанд оролцох ухамсар тэдэнд дутав уу? Ёс зүй дутав уу? Хээгүй Монгол зангаараа тайзнаа гарав уу?
Тайз, дэлгэц, үзэгч түмэн, урлагаа бодоод уг нь хэсэг нам гүм байх ёстойг Соёл урлагийн их сургуульд заадаггүй бололтой шүү….