Өмгөөлөгч Г.Батбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний шөнө гэрээсээ гарч явснаас хойш сураггүй болжээ.

Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өмгөөлөгчтэй энэ 7 хоногт уулзсан, утсаар ярьсан харсан хүн байвал Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст яаралтай хандах хэрэгтэй гэж мэдээлсэн. Өнөө өглөөний байдлаар сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.