ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Аюуд” товэрийн газрын асуудлаар хэд хэдэн удаа нээлттэй мэдэгдэл хийж байсан.

Улмаар “Аюуд” ХХК-иас Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд хандсан байгаа юм. Хэрэг Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байна.
Харин хэрэн хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Б.Энхбаяр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Нэхэмжлэлийг гардаж аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж шүүгч үзжээ.
Улмаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхтуяа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.