Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан, хослон дуулж явсан Б.Болд, Э.Чулуунчимэг нар салж, тус тусын замаа хөөсөн. Тэр цагаас хойш дуучин бүсгүй бөх залуутай амьдралаа холбосон ч бас л таарч тохироогүй хоёр тийш болсон. Сүүлийн үед түүнийг өөрөөсөө хэд дүү залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон гэх шуум дэгдсэн. Гэвч тэрээр “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурьд хамт тоглож буй Юндэн минь гэж тайлбарласан байдаг. Тэгвэл тэрээр Юндэн буюу Х.Мөнхтүвшинтэйгээ Өвөрхангай аймагт зугаалж яваа талаараа цахим хуудаснаа дурдсан байна. Олны үг ортой гэж дуучин бүсгүй маань хайраа олсон бололтой шүү.