Сүүлийн үед тайзны бүтээлээс илүүтэйгээр дэлгэцийн бүтээлээс илүүтэйгээр харах болсон жүжигчин Г.Ундармаа дайчин, чансаатай чадвартай, цоглог, хөөрхөн гэх тодотголуудыг фенүүдээсээ харамгүй хүртээд буй.

Эрүүмаагийн хоргүйжүүлэх детоксоор 20 орчим килограмм жин хассан тэрээр сүүлийн үед хувцасныхаа стиль имиджийг нэлээд өөрчлөх болжээ.

Анзаарч харахгүй хүнд бол жүжигчин Г.Ундармаа мөн үү хэмээн уулга алдахад хүргээд буй түүний шинэ стилийг сонирхоё.

Г.Ундармаа жүжигчний хувьд дүрд орох, дүрд хувирах, үзэгчдийг өөртөө хэрхэн соронз мэт татаж, дэлгэцээс уях вэ гэдгээ тэр маш сайн мэддэг уран бүтээлч.

Үзэгч таныг нэгэн дор инээлгээд уурлуулаад, үзэн ядуулж чадаж байгаа бол тэр хүн дүрээ чадварлаг гаргажээ гэсэн үг.

Өгөлт авалт нь янзтай, илүү дутуу үйлдэлгүй тас няс… Хамтран ажиллахад дэмтэй, хавь ойрынхондоо түшигтэй.

“Ангарагаас ирсэн эмэгтэй”  хоёр хүний модерн жүжгийг үзэгчиддээ хүргэж, жүжигчний УРАН чадварын төгс гүйцэтгэлийг тэр харуулсан МУНДАГ ЖҮЖИГЧИН БҮСГҮЙ.