Хүүхдээ өндөр болгохыг хүсвэл, 21-22 цагт унтуул

Хүүхдээ өндөр болгохыг хүсвэл, оройн 21-22 цагт хүүхдээ унтуулж сургаарай. Энэ цагт өсөлт дэмждэг мелатонин даавар ялгардаг байна.

Энэ үед унтсан хүүхдийн өсөлтийн дааврын ялгарал бусад хүүхдийн өсөлтөөс хэд дахин нэмэгдэж, биеийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг эрдэмтэд батлажээ.

Өөрөөр хэлбэл, “хэн унтахгүй байна тэр өсөхгүй” гэсэн үг.

Хүүхдийн өсөлт хөгжилт соматотропин даавартай шууд холбоотой. Өсөлтийн даавар (соматотропин) нь урт чөмөгт (дунд чөмөг) ясны өсөлтийн бүсэд очиж үйлчилснээр хүүхдийг өндөр болгодог.

Харин булчингийн эдэд уургийн нийлэгжилтийг идэвхжүүлснээр булчин хөгжүүлдэг байна.

Мөн энэхүү даавар нь өөхний эс дэхь триглицеридийг задалж өөхний хүчил болгох, булчингийн эдийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлдэлтэй болохоор өөхийг шатааж, булчин үүсгэдэг юм.

Ийм учир фитнесээр хичээллэж буй хүмүүс эрт унтах, гүн унтаж амрахыг чухалчилдаг байна.