Уяа хүүхдийн хүртэхүй мэдрэмж, ой ухааны хөгжүүлдэг

Монголчууд хүүхдээ өсгөн бойжуулахад “уяа” гэдэг хэрэгслийг ашигладаг. Уяа хүүхдийг өсгөж хөгжүүлэхтэй холбоотойгоор лавтайяа нүүдэлч малчдын дунд үүсчээ. Айлын ялангуяа эзэгтэй (эх) хүн гэрт, гадна гүйцэлдүүлдэг ажил төрөл монголчуудын ярьдагчлан “борви бохисхийлгэх”-гүйгээр бараг тасралтгуй явагддаг.


Өвөг дээдэс хүүхдийг уяандаа чангарч байдаг, уяж байсан хүүхдийн хөл майга болдоггүй, уяа хүүхдийг хөлд түргэн оруулдаг гэдэг. Уяа хүүхдийг багаас нь танин мэдэх үйл ажиллагаа (хүртэхүй, сэрэл, ой)-г хөгжүүлэхэд тусладаг.
Хүүхдийг бүр их мэдээ орохоос нь өмнө уядаг. Бүх их мэдээ орчихвол хүүхэд уяулдаггүй. Тийм учраас хүүхдийг 8 сартайгаас нь гурван нас болтол буюу мөлхөж эхэлснээс хөлд орох хүгацаанд уядаг болжээ.
Анх эхэлж хүүхдийг уяхдаа өдрийн сайныг сонгон байж хүүхдийн сүлд, сайн өдөр нь уядаг заншилтай. Уяаг элдсэн (эр хар) сур, бүс, уурганы хуйв, зөөлөн эдээр хийдэг. Бүс нь өвөөгийн ч юмуу, аавынх нь бүс байвал зүйтэй гэдэг.

Хүүхдийн уяа нь хонин холбоо юм уу тооно туших зэрэг төвөггүй тайлах зангидлагатай. Хүүхэд тогтдоггүй айлын хүүхэд, энхрий хүүхдийг зарим нутагт уурганы хуйваар уядаг.

Хүүхдийг гэрийн хана юмуу орны толгой, орны дээр тавьдаг ширдэгнээс уяа гаргаж түүнээс уядаг байв. Уяа нь галд хүрэхээргүй хэмжээний байх шаардлагатай. Хүүхдийн мөлхөх, явахад нь тааруулан уядаг. Хүүхдийг өөрөө халуун, хүйтнийг мэдэх, мэдрэх, галд ойртож болохгүй гэх зэргийн хориотой зүйлсийг мэддэг болтол нь уяагаар уядаг уламжлалтай.

Уяулж, уяандаа сурсан хүүхэд уяагаа харж, нэг санаа алдчихаад сууж байдаг даа. Уяатай хүүхдийн өмнүүр нь гардаггүй. Хүүхдэд өвчин эмгэг тусна гэдэг. Хүүхдийг мэдээ орж, зөв буруу, сайхан муухай, сайн мууг ойлгодог болсны дараа уяаг нь авдаг. Мэдүүштэй байгаа биз.