Засах болон засалцах нь..

Заа одоо бүгдээрээ нэг ойлголтоо цэгцлэх цаг болжээ. Ер нь аливаад эрх тэгш байх зарчмаар хэрхэн хандах тухай юм л даа…

Олон хүн, би ч хэлэх дуртай Өвгөдөөс өвлүүлсэн Хэлц үг хөрсөн дээрээ хэрхэн бууж байна вэ?

Биеэ засаад Гэрээ зас

Гэрээ засаад Төрөө зас

1. Бие нь өөрөө бие хүн бөгөөд Нийгмийн харилцаанд хэрхэн үүрэг гүйцэтгэх тухай юм.
Бие хүн нь хувь хүний асуудлаа шийдсэн, шийдэх явцдаа

Нийгэм болон оршихуйдаа яаж Өгөөжөө өгч байна вэ?

Зүй нь Ээж хүн хүүхэд төрүүлэх нь гавьяат үйлдэл мөн ч

Тэр үр хүүхэд нь эргээд Нийгэмдээ, Гэр бүлдээ, Төрдөө, Байгальдаа зөв хэрэгтэй хүн болж Сайн сайхныг бүтээлцэх чадвартай, эрүүл, бүтээлч, хүнлэг нэгэн болох нь зүйтэй.

Та Бусдад төвөггүйгээр амьдралаа авч явж,
Бусдын хамт Сайн сайхан руу тэмүүлж,

Хувиа бодож,

Довоо шарлуулдаг аминч бодлоосоо ангижирч
Хуулиа дээдэлж, Хөдөлмөрлөж, Үүргээ сайн гүйцэтгэснээрээ БИЕЭ ЗАСЧ эхэлж байгаа юм.

Би БИЕЭ ЗАСЧ байна. Үхэн үхтлээ зассаар байна.

2. Гэрээ засах

Гэр бол Өрх, Өрх бол Аав, Ээж, Үр хүүхдүүдийн нэгдэл.

Тооно тулах Хос баганы Нэг нь үүргээсээ зугатаагаад өөр

Тооно түшилцээд явж.

Олон олон тооно

Эхнэр, эмэгтэй баганатай, бас ч цөөнгүй нь
Нөхөр, эрэгтэй баганатай байгаа.

Тооноо түшээгүй Багана нь Од болж, Тооноо тулаад хэдэн хүүхдээ аваад үлдсэн нь

Гэрт орж Эм

Гадаа гарч Эр болсон хүмүүс нь ачаан дээрээ ачаа үүрч

ГЭРЭЭ ЗАСААГҮЙ гэж бурууддаг Буруу хандлага Бидний дунд байна.

Энэ алдааг олон жил давтахгүйн тулд,
Өрх толгойлсон Эмэгтэй, Эрэгтэйчүүдэд бүх үүргийг үүрүүлдэг,
Хаяж явсан нь хожиж, Хатуужиж үлдсэн нь хохирдог Энэ байдлыг эцэс болгохын тулд ГЭРЭЭ ЗАСААГҮЙ гэж

БИ ТА НАРТ ЧИЧЛҮҮЛЖ сууна.

3.Төрөө яагаад Засагдах ёстойг Бид бүгдээрээ

Цонхоороо хараад,

Хэтэвчээ нээгээд,

Картын үлдэгдлээ шалгаад, Хүүхдийнхээ

Ирээдүйн талаар бодож эхлээд,

Төрийн үйлчилгээг авч эхлэхдээ л хангалттай ойлгодог биздээ?

Товчхондоо Ийм л байна??‍♀️