Жүжигсин А.Ганчимэг “Хэцүү анги” киногоор танигдаж дэлгэцийн олон бүтээлд ур чадвараа харуулсан.

Тэрбээр 2010 оноос эхлэн УДЭТ-т ажиллахдаа “Гамлет” жүжгийн Офелиа, “Ромео Жулета” жүжгийн Жулета гээд 20 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг бүтээсэн билээ.

Тэр саяхныг хүртэл “Хувьсал” продакшнаар овоглож байсан ч өнгөрсөн оноос “Хувьсал”-аас өрх тусгаарлаж “Аримун” нэртэй продакшн байгуулан ажиллаж байна.

Үеийнхэн дундаа сайхан хосууд гэгдэж байсан жүжигчин А.Ганчимэг, Г.Энхтүвшин хоёр харамсалтай нь тусдаа амьдардаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа билээ.

Тэрээр нэг сэтгүүлд ярилцлага өгч байхдаа “Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна. Миний охин л эрүүл саруул байгаасай, янз бүрийн хэл ам хүрэх вий гэж боддог болохоор энэ талаар би тэр болгон ярихыг хүсдэггүй. Бид хоёр намайг жирэмсэн байхад хоёр тийшээ болсон. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай мөчүүд жирэмсэн байх үе байдаг. Хэн нэгэн хажууд нь байж хайрлаж халамжлах мэдээж сайхан л байх. Миний тархинд хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх юмсан гэдэг л бодол байсан. Төрсний дараа үнэхээр хэцүү үеүд надад байсаан. Гэхдээ одоо ард хоцорсон болохоор ярихыг хүсэхгүй байна. Ганчимэг гэдэг хүн яг одоо байгаадаа маш их сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байгаа. Намайг хайрлаж, надад аз жаргал бэлэглэдэг сайхан хүмүүс дэргэд минь байна”хэмээсэн байна .