МАН-ын Бага хурал албан ёсоор эхэллээ.

Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх Бага хурлыг даргалан явуулах хүмүүсийн нэрсийг танилцуулж батлууллаа.

Бага хурлыг Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж, орлогч даргаар нь Архангай аймгийн Засаг даргын орлогч Г.Болормаа ажиллахаар болов.

 

Сонгуульд оролцох нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, нэрсийг нь Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх юм.

АН Үндэсний бодлогын хороогоо 12.00 цагаас хуралдуулахаар болсон бол МАХН 16.00 цагаас Бага чуулганаа хуралдуулахаар төлөвлөөд байна.