Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ.

Энэ хүрээнд хэд хэдэн парламентын гишүүд Монгол улсын ГАВЬЯАТ цол хүртсэн байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяад Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртээжээ. Тэрбээр 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,  2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байна.

Мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг соёлын гавьяат зүтгэлтэн болсон байна. Тэрбээр 2000 онд “Янжинлхам бурхандаа гуйж мөргөх шүлэг” шүлгээр Болор цомын эзэн болж байв. Мөн УИХ-ын гишүүнээр хоёрдохоо сонгогдохоос өмнө Зууны мэдээ сонины сэтгүүлч, албаны даргаар ажиллаж байсан юм.