Аатай баяны айхтар хүү Архангайд “аархах” уу

2016 онд “өвдөг шороодсон” нөхдийн 4-н жил хүлээсэн сонгууль хаяанд иржээ. Ядаж байхад хал үзэж хашир суусан нэр дэвшигчид “даагаа нэхнэ” гээд бараг жилийн өмнөөс сурталчилгааны самбараа олон тоогоор захиалж, штабаа хүртэл байгуулсан сурагтай.


Дөрвөн жилийн өмнө тэрбум гаруй төгрөгийг сонгууль нэрийн дор зүгээр л салхинд хийсгэж, юу ч болоогүй юм шиг байсан хүн бол “Хөх чоно” группын “хамаг бүдүүн дарга” Ө.Пүрэвбаатар.
Угшил нутаг Арын сайхан хангайн эр тэрээр энэ жил өөрийгөө биш том хүү П.Мөнхтулгаа нутгийнхаа тойрогт “сойж, хурдалуулах”-аар болсон.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ө.Пүрэвбаатар аль ноднин аймагтаа сонгуулийн штабаа байгуулаад, хүүгээ олонтой танилцуулж яваа дуулдсан шүү.


Аавын биед хүнтэй танилц, агтны хурдад газар үз гэгчээр аатай баян аавынхүү П.Мөнхтулгагыг “айхтар” сэргэлэн залуу гэдэг юм билээ.
Арын сайхан хангайдаа түүний аархах эсэхийг харин ард түмэн л мэдэх байх даа.