Хаврын сэмeстэр дуусч, дүнгээ ч сонслоо. Юутай ч шалгалтуудаа 100% амжилттай өгч дууссанаа мэдээд сэтгэл санаа өөдрөг, дотор нар гийгээд нуруун дахь ачаа хөнгөрөөд үнэхээр сайхан байнаа

Би уг нь өнгөрсөн 12 сард Кино зохиолч, продюссер мэргэжлээр мастераа амжилттай төгссөн. Гэсэн ч сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байсан учраас шинэ хичээлийн жилийг шинэ сургалтын хөтөлбөр, Прожект Менежментээр үргэлжлүүлж байлаа

Гэтэл АНУ.д ирээд бараг 5 жилийн хугацаанд суралцахдаа анх удаа л хамгийн хүнд сэтгэл зүйн дарамттай, элдэвтэй бас ээдрээтэй, хөгжилтэй бас гунигтай, хамгийн их ядраасан семестрийг 2020 оны 1 сараар өдийг хүрэх хугацаанд өнгөрүүллээ. Мэдээж алдарт #COVID-19 гуайгаас болоод шүү дээ

 

Шинэ программ эхлүүлсэндээ харамсах тохиолдол олонтаа байсан ч бас өөрийгөө урамшуулан зоригжуулж, өөрөө өөртэйгөө ярилцаж анализ хийж, эх орон, эх дэлхий, хайртай дотны хүмүүс, ирээдүй, зорьсон зорилго хичээл ном гэх мэт олон зүйлийн талаар тунгаан бодож, эрэгцүүлэх цаг хугацаа ч их байлаа.

 

Мэдээж хамгийн их шаналгаж байгаа зүйл бол хайртай хонгор хүүгээ, халамжит сайхан ээжийгээ эрүүл саруул тойглож, энэ вирус тусгачилгүй эх орондоо аваачих юмсан гэсэн хүсэл, бас чадахгүй байх вий гэсэн айдас… мөн #коронавирусаас болж амьдралд тулгарч буй төлөвлөгдөөгүй байсан асуудлуудыг зохицуулах зэргээр хичээлээ нилээд стресс ихтэй ч амжилттай дуусгалаа

Ямартай ч ард нь гараад ирлээ. Хүний амьдрал баян. Амьдралд хүнд хэцүү цаг үе тохиохыг алийг тэр гэхэв. Ямар ч үед шантарч л болдоггүй юм шүү дээ найзууд минь. Хамгийн гол нь тайван суугаад, “яг одоо би юу хийх ёстой вэ?”, гэдэгийг хамгийн түрүүнд сайтар тунгаан бодох хэрэгтэй. Тэгэж чадвал бид ЗӨВ ШИЙДВЭР гаргаж чадна. Харин ЗӨВ ШИЙДВЭР бол амжилтын үндэс!

Бид бүгдийг чадна. Хүчтэй байгаарай залуусаа