Дуучин А.Хишигдалай загвар өмсөгч О.Мөнхдалайтай дэр нэгтгэсэн гэв үү

Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхтэй, эршүүд зантай гэгддэг А.Хишигдалай “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалай нар хамтран амьдарч байгаа сурагтай.


Тэд өнгөрсөн намраас болзож эхэлсэн бөгөөд коронавирусын хөл хориогоос өмнө хамтдаа Европын хэд хэдэн хотоод аялж, бяцхан “бал сар” хийсэн гэнэ шүү.


Уг шуумыг батлах гэсэн мэт Инстаграм болон Фэйсбүүк хуудсандаа ижил гэрэл зураг оруулж эхэлсэн байна. Ингэхдээ цаг хугацааны хувьд яг сарын хэрнээ, газар байршил нь ижилхэн байгааг гярхай хэрэглэгчид анзаарсан хэрэг биз ээ.


Жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалайгийн хувьд жил орчмын өмнө ёслож авсан эхнэр Г.Зулгэрэлээс салж буйгаа олон нийтэд ил болгосон.


О.Мөнхдалай, Г.Зулгэрэл нар дундаасаа гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ бүгдийг нь ээжид нь үлдээгээд явсан байдаг.

Магадгүй дуучин бүсгүйтэй жиг ургуулаад, гэр бүл салах хэмжээнд хүрсэн эсэхийг тэднээс өөр хэн ч таашгүй