“Сошиал од” Э.Дөлгөөн өөрийгөө ч танисангүй

“Positive Mongolians” нэрээр сошиалд танигдсан Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар гэрэл цацруулсан, хөгжилтэй блогоо хөтлөөд хоёр жил болж байна.
Тэд дан ганц блог хийхээс гадна “Хосын жор”, подкаст хөтөлдөг, бас ном бичсэн хөдөлмөрч хос билээ.


Блогоороо олон залууст ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдлөө бодитой болгоход нь үнэтэй хувь нэмэр оруулдаг билээ. Мөн тэдний элдэв хэв маяггүй өөрсдийнхөөрөө байгаа төрх нь илүүтэй интернет хэрэглэгчдийг татдаг.


Хосууд өнгөрсөн намраас эх орондоо бүр мөсөн ирж суурьсан юм.

Тэгвэл Э.Дөлгөөн артистын сургалтад сууж байгаа юм байна. Тэрээр өнөөдөр өөрийнхөө нүүрийг будаж, өөртөө ч танигдахын аргагүй сайхан бүсгүйг бүтээжээ.


Энэ тухайгаа “Итгэж чадахгүй нээ, Энэ будалтын гол утга учир нь зураг дээр гардаг бололтой” гэжээ.