Фантастик продакшний жүжигчин Б.Барслхагва өөрийн өсвөр насны зургаа цахим хуудаснаа дэлгэжээ.

Тэрээр “2001 он шиг санагдаж байна. Анх кинонд тоглосон маань энэ. Түүний хувцас загварын зоримог шийдлийг харцгаа.

Үс нь арзгар. Ардаа гэзэгтэй. Гэзэг нь шар” гэжээ.

Түүний тоглосон энэхүү “Нэг ангийнхан” уран сайхны кино нь түүний тоглосон бүтээл юм.
Б.Барслхагвын хувьд багаасаа хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг, ер нь урлагт их сонирхолтой хүүхэд байжээ.

Арван жилээ төгсөөд СУИС-д шалгалт өгсөн боловч тэнцээгүй, тэр жилдээ КУДС-д нэг жил суралцсан байдаг.

Түүний дараа жил дахин СУИС-д элсэлтийн шалгалт өгч, жүжигчний ангид Н.Ганхуяг багшийн удирдлага дор дөрвөн жил суралцжээ.