Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нь 1973 оны зургадугаар сарын 13-нд төржээ.

Түүний эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо билээ. Тэрээр С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй. 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны консулын ажилтан, атташе байв.2007 оноос “Оюуны ундраа групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байгаад 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан. 2017 онд НИТХ-ын даргаар сонгогдсон бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 27-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болсон юм.

Хотын дарга цахим хуудаснаа “Манай залуучууд зорилго тэмүүлэлтэй, боловсрол мэдлэгтэй, ажилдаа амжилттай, нийгэмдээ байр суурьтай… мундаг болжээ.

Гэвч

Чиний эмэгтэйн харц гунигтай байгаа бол

Чи хүүхдээ өнчрүүлж орхиж байгаа бол

Чиний эцэг эх харуулдан харуулдан хүлээж байгаа бол

Чи гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстойгоо ухамсарлахгүй байгаа бол өөртөө дүгнэлт хийхээс өөр аргагүй.

Хариуцлага гэдэг эндээс эхэлнэ…” хэмээжээ