Мөрөөдлийн театрын залуу жүжигчин Э.Намуун “Орших уу, эс орших уу” реалити шоуны үеэр үзэгчдэд танигдаж, шоуны шүүгч Д.Сосорбарам гавьяатын урилгаар Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт гол дүрд тоглосон.

“Х Түц” продакшны жүжигчидтэй хамтран тоглосон Со гавьяатын найруулсан энэ жүжигт СУИС-ийн оюутан Э.Намуун муугүй тоглож ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулсан билээ.Телевизийн шоуны шүүгчид Э.Намуунаад “Хэрэв чи хүнтэй гэрлээгүй бол ханиа зөв сонгоорой. Энэ сайхан авъяасыг битгий зэврүүлээрэй” гэж захиж байсан.Харин тэр үед дөрөвдүгээр дамжааны оюутан Э.Намуун гэр бүлтэй болж, хоёр хүүхдийн ээж болчихсон байсан гэдэг.

Г.Эрхэмбаяр хоёр хүүхэдтэй, Э.Намуун ч хоёр хүүхэдтэй. Шинэхэн хос хоёр талаасаа хоёр хүүхдээ авчирч, зургуулаа нэг гэртээ амьдрах болсон билээ.Тэгвэл жүжигчин Намуунаа цахим хуудаснаа нэгэн #сюрприз зургийг тавьжээ.Түүний нөхөр Эрхэмбаяр гэрлэх санал тавьсан бололтой.