Орон нутгийн сонгуулийн дуулианаар ганцаараа амжилт олохгүй нь гэж ухаарсан улс төрчид намдаа буцаж орж буй сурагтай.

Тэдний нэг П.Галиндэв өнөөдөр АН-д буцаж орсон байна. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшиж АН-ын дарга асан С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нартай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцсан гэхэд болно.
Ганцаараа гайхуулж одсон П.Галиндэвээс гадна “сүйрдэггүй” Сүндий намдаа эргэж орж байгаа сурагтай.
Тэдний намдаа ирэх шалтгаан нь орон нутгийн сонгуулиас гадна, АН-ын даргын хоосон суудал нөлөөлсөн бололтой