МУГЖ Ө.Уянгын нөхөртэй танилц

Монголын сонгодог урлагт өөрийгөө хэн болохоо, хаана яваагаа харуулж чадсан дуучин бол Ө.Уянга.

Уран бүтээлийн арвин их амжилттай явж ирсэн тэрбээр сүүлийн хэдэн жил хувийн амьдралаа төвхнүүлээд завгүй яваа. Түүний нөхрийг Б.Баатархүү гэдэг. Мөн л урлагийн салбарын хүн, тэр дундаа “Улаанбаатар” чуулгын уран бүтээлч гэсэн. Тэд арваад насны зөрүүтэй ч сэтгэл нийлсэн сайхан хос юм.


Ө.Уянга гэр бүл зохиосноос хойш ойрхон хоёр хүүхэд төрүүлжээ. Тэрээр хүүхдүүдээ гэртээ харахын сацуу Англи хэлийг эрчимтэй суралцаж эхэлсэн байна.
Дуурийн дуучин бүсгүйн хувийн амьдралын тухайд хүнтэй суухаасаа өмнө хэд хэдэн эрчүүдтэй нэр сүр холбогдож байсан. Анхны нөхрөөсөө нэг хүүхэдтэй болон хоёр тийш болсон дуучин бүсгүй УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын туслах залуутай учиртай байсан гэгддэг. Тэгсэн дараа нь “Кристиан Диор”-ын эзэн Ц.Батчулуун хатагтайн хүүтэй дурлалцсан нь ил болж байсан.
Тэгвэл дуучин бүсгүйн хувьд амьдрал одоо л нэг жигдэрч байх шиг байна.