Асуудлын мөн-ийг харцгаая!

Эрүүл мэндийн яамнаас БШУЯ-нд санал гаргаж, СӨБ-ыг ( сургуулийн өмнөх боловсрол) 3 наснаас эхлэн олгох шийдэр гаргасан юм билээ.

 

Ер нь дэлхий дээр СӨБ ( сургуулийн өмнөх боловсрол ) -ыг 2 наснаас олгодог маш цөөн улс байдаг юм байна. 2 настнуудын асуудлыг ихэнхи орон хүүхэд харах үйлчилгээгээр шийддэг, энэ чиглэлд холбогдох яам бодлогоо гаргаж, хурдтай ажиллаж байгаа юм байна лээ. Ер нь цаашдаа, яслийг эрчимтэй барьж байгуулах шаардлага гарч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотой, энэ хичээлийн жилд 2 настнууд ясли, цэцэрлэгт огт хамрагдахгүй ч байж болох байсан. Олон ээж нар ажил эрхлэх боломжгүй болсон. Энэ байдлыг шийдэх гарц гаргалгааг эрэлхийлж, төсөвийг нь шийдүүлж ажиллалаа! Хүүхэд харах үйлчилгээний чанар, стандарт, аюулгүй байдлыг ханган ажиллах тал дээр холбогдох байгууллагууд нягт анхаарах ёстой. Хэсэг ч гэсэн ээжүүд сэтгэл амар ажлаа эрхэлж, амьжиргаагаа тэтгэнэ гэдэгт итгэж байна.

Аливаа зүйлийг харлуулах, мушгих шиг амар зүйл байхгүй ээ. Өөдрөг гэгээтэй байж дархлаагаа дэмнээрэй