Аравхан насыг наслах гэж алаг үр минь орчлонд ирээгүй байлгүй дээ.


Орчлонг цалгитал хөхөрч инээж баясаж явсан сэргэлэн цовоо үрийг минь хүнд өвчин ээрч, амь нас нь аюулд учраад байнаа.

Миний хайртай үр У.Цолмон нь 2019 оны 6н сард өнчин тархины хоргүй хавдар, тархины усжилт гэсэн хавсарсан онош сонссон.


ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ЭМНЭЛЭГ, УЛСЫН НЭГДСЭН 3р эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч нарын шийдвэр Монгол улсад эмчлэх боломжгүй гэсний дагуу 2019 оны 6 сарын 22ны өдөр бид БНСУ SOON CHUN HYANG UNIVERSITY HOSPITAL IIG зорин тухайн оны 6.26 ны өдөр 12 цагын турш хагалгаанд орсон.
2020оны 4 дүгээр сарыг хүртэл хүү минь хэвийн байсан хэдий ч 5н сараас эхлэн бага багаар зовиурлан ахин шинжилгээ өгөхөд хавдар дахин ургасан, тархины тал хэсэг усжсан, амь насанд маш халтай хэмжээнд хүрсэн гэсэн хариуг ахин авлаа.
Бид өмнөх хагалгаа, эмчилгээний төлбөр болох 96,000,000 төгрөгийг гэр бүл ах дүү найз нөхөдынхөө тусламжтайгаар даван гарсан ч энэ удаад хүчин мөхөстөж байнаа, ахин мэс засал хийлгэхэд дор хаяж 100,000,000 төгрөг шаардлагатай болоод байгаа билээ, сайхан сэтгэлт түмэн минь сэтгэлийн дэмээ хайрлаж алаг үрд минь амьдрах тавилан хайрлаач.

https://m.facebook.com/permalink.php?story_fbid=2471552803144165&id=100008684085091